НОМЫН ЕРТӨНЦ

Блогийн бичигчид

  • p_enhmaa
Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны ЕБС-ийн багш,эцэг эх, сурагчдадаа

Шинэ сэтгэгдлүүд

  • Бага ангийн багш бичлэгт Зочин: Гххххх
  • Бага ангийн багш бичлэгт Зочин:
  • Бага боддог хүн их алддаг бичлэгт зочин (зочин): нь саят надад маш их таалагдаж
  • ИНЭЭМСЭГЛЭЛ бичлэгт Зочин: Mash aytaihan
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
33711 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 26-с 23-р хуудас. | дараах >>

ИНЭЭМСЭГЛЭЛ

2013-11-18,12:21

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон
тэр хүн  саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа  хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг гуйлгачин эрийн малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ.

Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ.

Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээхэд тэрээр айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.           

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

                                                                                                                                                                        /Сургамжит өгүүллэгүүд номоос/

бичсэн: Их Үйлс төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 195 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Mash aytaihan bolj
Зочин хэзээ бичсэн: 09:26, 2014-01-14 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 26-с 23-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Титэм үг
  • Зүйр цэцэн үг
  • Багш нарт зөвлөмж
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сайн үйлсийн аян
  • "Зорилготой Монгол хүүхэд" аян
  • Сурагчдын бүтээл
  • Сурагчдад зөвлөмж
  • Уран зохиол

Шинэ бичлэгүүд

  • Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур
  • Б.Лхагвасүрэн. Ижийтэйгээ байхад
  • Сайн үйлсийн аян
  • Сайн үйлсийн дэвтэр
  • Шри шри амьдрах ухаан, бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага
  • Царай муут/Сургамжит өгүүллэг
  • О.Дашбалбар. Тэнгэр шиг бай!
  • Тэнгэр шиг бай!
  • Ээжийн авдар/өгүүллэг
  • Ааваа намайг битгий зодооч/Эссэ
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг
  • Таксины жолооч/Сургамжит өгүүллэг
  • Сурагчийн "Зорилгын дэвтэр"
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © НОМЫН ЕРТӨНЦ