НОМЫН ЕРТӨНЦ

Блогийн бичигчид

  • p_enhmaa
Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны ЕБС-ийн багш,эцэг эх, сурагчдадаа

Шинэ сэтгэгдлүүд

  • Бага ангийн багш бичлэгт Зочин: Гххххх
  • Бага ангийн багш бичлэгт Зочин: Ррррррррр
  • Бага боддог хүн их алддаг бичлэгт зочин (зочин): нь саят надад маш их таалагдаж
  • ИНЭЭМСЭГЛЭЛ бичлэгт Зочин: Mash aytaihan
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
35411 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

Ааваа намайг битгий зодооч/Эссэ

2014-02-23, 09:24
“...Өнөөдөр би хичээлээ тараад гэр рүүгээ их яарч, догдолж байлаа. Учир нь өнөөдөр манайх шинэ жилийн гацуур модоо чимнэ гэсэн. Замдаа гацуур мод ямар гоё харагдах бол хэмээн төсөөлөн алхлаа. Гэнэт аав архи уучихсан байвал яанаа гэх бодол намайг айлгалаа.

Хашааныхаа үүдэнд иртэл гадаа нь цагдаагийн машин дохиогоо хангинуулан зогсч гэрээс орилон шуугилдах чимээ тасхийв. Би өөрийн эрхгүй аавдаа гомдон нулимс нүд бүрхлээ. Учрыг мэдвэл юун шинэ жилийн гацуураа чимэх манатай, аав архи ууж, муудалцсан тул ээж аргагүйн эрхэнд цагдаа дуудсан байлаа. Ахын хацар шалбарч, нүд нь ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: "Зорилготой Монгол хүүхэд" аян | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 206 удаа

Өр төлөөсгүй өглөг гэж үгүй

2014-02-17, 09:35

Огтол, тайр, тул энэ мод чинийх
Орил, хашгир, тийчил энэ жаргал чинийх 
Оволзсон шуналаа дийлэхгүй олсон бүхнээ ав
Одоо харин төлөөсөнд нь өрөөсөн нүдээ өг

     Уу, залги, ширгээ энэ гол чинийх
     Унт, хэвт, эзэмд өрөөлийн хүн чинийх
     Уутал, савла, ав энэ мөнгө чинийх
     Улам ихийг хүс, хайртай бүхнээ буцаан барь

Ух, нүхэл, сүвлэ энэ газар чинийх
Уйл, инээ, хөрвөө энэ өдөр чинийх
Хуур, мэхэл, даажигна ард түмэн чинийх
Хүрч авсан бүхнээ харин одоо буцааж өг

     Авсан хүртсэн болгоноо алганы салаагаараа алдаж
     Амь тэмцэн хурааснаа аяганы амсраар цалгиаж
     Аяа чи юу ч үгүй хорвоогоос...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Уран зохиол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 101 удаа

Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг

2014-02-15, 09:21
...Миний найзын ярьсан нэгэн түүхийг уншаад үзээрэй.

Эхнэр бид хоёр маш олон жил хамт амьдарч байна. Нэгэн удаа эхнэр минь намайг нэг эмэгтэйтэй үдэш хамт хооллож, кино үзэх санал тавьдаг юм байна.

“Энэ хүн чамд надаас илүү хайртай, түүнтэй хамт хооллож, ярих нь түүнийг их баярлуулна” гэлээ. Эхнэрийн санал болгосон үдшийг хамт өнгөрөөх тэр эмэгтэй нь ... ээж минь байв. Эцгээс минь хойш 19 жил ганцаар амьдарч буй эх минь.

Бурхан минь, би гэж нэг их чухал хүн, дандаа л завгүй, ажил гэр, гэр ажил гэсээр ээжтэйгээ хааяа л нэг хальт мөлтхөн уулздаг байж. Ээжт...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 176 удаа

Таксины жолооч/Сургамжит өгүүллэг

2014-02-05, 09:32
Тэр өдөр нэгэн таксины жолооч машиндаа суух үйлчлүүлэгч хайсаар гудамжаар явж байлаа. Хоёр, гурван хүн хүргэчихээд гэртээ харихаас даа гэж бодож явлаа. Их ч ядарсан байлаа.

Машинаа хараад дотроо баяртайгаар “Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа, хөөрхий минь” гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад, тэдгээрийг өөртэйгээ харьцуулж үзэнгээ “Би ч сайн яваа юм байна...” гэж бодож явлаа.

Цагаа хараад “Ёооё, их орой болсон байна. Нэг хүн гараад ирдэггүй юм байх даа. Хоосон сэлгүүцсээр байгаад түлш дуусах нь” гэж боджээ. Маргааш а...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 198 удаа

Сурагчийн "Зорилгын дэвтэр"

2014-01-24, 00:25
              

                    “Зорилготой Монгол хүүхэд” хөтөлбөр

                                           Сурагчийн зорилгын дэвтэр

Зорилго:   Зорилготой амьдрах, үр дүнд хүрэх шаргуу зан чанарыг  хөгжүүлэх

Зорилт:   Бие хүний  төлөвшлийн хүрээнд дараах зан чанарыг төлөвшүүлэх, хөгжүүлэх:

  • Хүний амьдралын утга учир, үнэт зүйлсийг  ойлгох
  • Өөрийгөө танин мэдэх, өөрийн давуу, сул талаа ялгах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй болох
  • Өөрийн муу зан чанар, дадал  хэвшлээ засах талаар өмнөө зорилго тавин ажиллах
  • Өөрийн  болон гэр бүлийнхээ нэр төрийг эрхэмлэн үзэх 
  • Бодол, үг...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: "Зорилготой Монгол хүүхэд" аян | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 591 удаа

Миний мөрөөдөл-эссэ

2014-01-23, 09:18
Би дүү нартаа үлгэр ярихдаа “амар сайхандаа жаргажээ” гэж хэлэх хамгийн дуртай.
Би 4 дүү, ээжийнхээ хамт амьдардаг жирийн нэгэн айлын ууган хүү. Багаасаа олон дүүтэйгээ хамт өссөн болохоор хариуцлага гэдэг ойлголтыг хэн ч заагаагүй байхад сурчихсан.

Тухайн үедээ бүх зүйлийг ойлгож мэдээгүй байсан болохоор надад хичээлээ сайн хийх нь миний хариуцлага гэж үздэг байлаа. Хамт сурдаг байсан хүүхдүүдийн эцэг эх нь ганц хичээл дээр онц гарахад л унадаг дугуй, компьютер тоглоом, хөгжим, камер гээд маш олон гоё зүйл хүүхэддээ авч өгдөг байж билээ.

Жаахан байсан болохоор ч ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: "Зорилготой Монгол хүүхэд" аян | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2805 удаа

Бага ангийн багш

2014-01-20, 16:36

Лувсангийн ОДОНЧИМЭД

СГЗ, Эрдэмтэн-Зохиолч

Амьдралд тохиолдсон аливаа болгон дурсамж төдий хоцорч, ихэнх нь мартагддаг байтал бага насны явдал тархины бор хальсанд суулгасан дүрс бичлэг мэт үлддэг. Хүүхдийн оюун сэтгэхүй гэдэг амьдралын эрээн бараанд нухлагдаж, доль цохиж, зурагдсан пянз мэт болчихоогүй, цоо шинэ соронзон хальс мэт байдгаас тэр биз ээ. Олон дурсамж дотроос бидний үеийнхэн гэгдэх тавиад оны сурагчдын бага сургуулийн тухай дурсамж бүр өчигдөрхөн мэт.

Бас аль ч нутгийнх бай үе тэнгийнхэнтэйгээ хөөрөлдөхөд цөм л нүд нь сэргэж ирээд саяхан уншсан нэг л зохиолын тухай яриад...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1803 удаа

Өөдрөг амьдрах 25 зарчим

2014-01-12, 10:58
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажл...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 76 удаа

Гомдол, бухимдал, гутрал, атаа жөтөө нь хүний гэрлэн бүрхүүлийг гэмтээдэг

2014-01-10, 10:54
Сүүлийн үед энергийн тухай их ярих болжээ. Энерги гэдэг нь Монголоор хийморь лундаа юм даа. Хийморь лундаа нь доройтвол ажил үйлс бүтэхээ болино гэж монголчууд эрт үеэс үзэж ирсэн.

Энергээ сайжруулахын тулд янз бүрийн арга чарга хэрэглэх юм уу, ийшээ тийшээ явж холоос хайх хэрэггүй. Зарим хүн элдэв үзмэрч төлөгчөөр яваад л засал хийлгээд л байдаг. Гэтэл энэ нь ямар ч үр дүнгүй бөгөөд харин ч явдал чирэгдэлдээ болж стресст өртдөг байна.

Тэгвэл энерги буюу хийморь лундаагаа яаж сэргээх вэ? Өөрийн дотоод сэтгэлээ гэгээлэг байлга. Та заавал бусадтай хэрэлдэж маргалдах ...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 61 удаа

Аавын хайр

2013-11-18, 13:22
80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.

Аав нь хүүгээсээ "Энэ юу вэ" гэж асуужээ. Хүү нь хэрээ л байна гэж хариулав.

Хэсэг байснаа аав нь дахин "Энэ юу вэ" гэж асуув. Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ.
Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа "Энэ юу вэ" гэж асуулаа.

Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар, бухимдлын аяс илрэн "Хэрээ гэж байна шүү дээ. Хэрээ гэж байна" гэлээ.

Хэдхэн хором өнгөрсөний дараа аав нь дөрөв дэхь удаагаа "Энэ юу вэ" гэж асуужээ . Энэ удаа хүүгийн тэвчээр барагдаж аав руугаа хашгичан "Та яаг...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 102 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 3-с 2-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Титэм үг
  • Зүйр цэцэн үг
  • Багш нарт зөвлөмж
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сайн үйлсийн аян
  • "Зорилготой Монгол хүүхэд" аян
  • Сурагчдын бүтээл
  • Сурагчдад зөвлөмж
  • Уран зохиол

Шинэ бичлэгүүд

  • Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур
  • Б.Лхагвасүрэн. Ижийтэйгээ байхад
  • Сайн үйлсийн аян
  • Сайн үйлсийн дэвтэр
  • Шри шри амьдрах ухаан, бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага
  • Царай муут/Сургамжит өгүүллэг
  • О.Дашбалбар. Тэнгэр шиг бай!
  • Тэнгэр шиг бай!
  • Ээжийн авдар/өгүүллэг
  • Ааваа намайг битгий зодооч/Эссэ
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг
  • Таксины жолооч/Сургамжит өгүүллэг
  • Сурагчийн "Зорилгын дэвтэр"
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © НОМЫН ЕРТӨНЦ