НОМЫН ЕРТӨНЦ

Блогийн бичигчид

  • p_enhmaa
Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны ЕБС-ийн багш,эцэг эх, сурагчдадаа

Шинэ сэтгэгдлүүд

  • Бага ангийн багш бичлэгт Зочин: Гххххх
  • Бага ангийн багш бичлэгт Зочин: Ррррррррр
  • Бага боддог хүн их алддаг бичлэгт зочин (зочин): нь саят надад маш их таалагдаж
  • ИНЭЭМСЭГЛЭЛ бичлэгт Зочин: Mash aytaihan
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
35416 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net

ЦУУРАЙ

2013-11-18, 12:38
Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогджээ. Хүүхэд хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ.

Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан  “Чи хэн вэ” гэж хашгирав. Хариу ч тэр дороо ирлээ. “Чи хэн вэ?”  Харин хүү бухимдан “Хулчгар” гэв.  Хариу бас л ижилхэн “Хулчгар” гэж ирэв.

Хүү аавдаа:

- Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Би ойлгохгүй байна гэв.

Аав нь:

- Миний хүү сонсож бай гээд “Бүх юм сайхан” гэж хашгирав. Уулнаас ирэх дуу нь эргээд  “Бүх юм сайхан” гэв....

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 92 удаа

Эцэг хүн өрх гэрийн төдийгүй улсын багш

2013-11-18, 12:24

Цэцэрлэг, сургууль, коллеж, их, дээд сургуульгүй олон зуун жилд мон­­голчууд үр хүүхдээ сурган хүмүү­­жүүлж, хүн болгон төлөв­шүүлж, эх орны­хоо эзэн болгож, эр­дэм соёл, түүх уламжлалаа хөг­жүүл­­сээр иржээ.

Гэрийн сургалт, амьд­ралын хичээл, эцэг эх болон ахмад хүмүүсийн мэд­лэг чадвар, ахуй орчин нь Амьд­ралын Их Сур­гууль болж, дээр дурд­сан бүхний үүргийг дээд зэргээр дав­хар гүйцэл­дүүлж чаддаг байсан гэж баттайяа хэлж болно.

Тусгайлан хөрөнгө зардаггүй, сурах бичиг хэрэглэдэггүй, анги тан­хим шаарддаггүй, тэрхүү амьдра­лаас олж авсан боловсролын батал­гаа, шалгуур нь сургууль төгс...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Эцэг эхчүүдэд зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 88 удаа

ИНЭЭМСЭГЛЭЛ

2013-11-18, 12:21

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон
тэр хүн  саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа  хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг гуйлгачин эрийн малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгач...

[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Сургамжит өгүүллэгүүд | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 198 удаа

Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

2013-11-18, 12:03
“Шунахай зан бол бүх муу муухайн үндэс”. Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.

Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан.

Ялангуяа "Шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” х...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Титэм үг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 241 удаа

Бага боддог хүн их алддаг

2013-11-18, 11:59

Эртний Грекийн домогт уран илтгэгч Демосфен “Юунд ч алдахгүй байх нь гагцхүү Бурханы шинж чанар” гэж хоёрдмол утгагүйгээр хэлжээ. Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан.

Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн.

Хүн бүрт эрхбиш нэр төр гэдэг юм байдаг болохоор алхам бүртээ алдаж, алдааны шавар балчигт хутгалдан суухыг хэн ч хүсэхгүй мэдээж. Тэгсэн хэрнээ хувь заяа...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Титэм үг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 124 удаа

Сайн үйлсийн аяны удирдамж

2013-10-25, 10:17

Батлав. Захирал М.Бат-Өлзий

 

                                Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоны ЕБС

 

                                            “Зөв хүн” хөтөлбөр

                                                            Сайн үйлсийн аян

Хамрах хүрээ:      Зүүнбаянгийн ЕБС-ийн 2-11-р ангийн сурагчид

Хугацаа:                2013-2014 оны хичээлийн жил

Зорилго:  Байгаль дэлхий, хүмүүст тустай сайн үйлс  хийх хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэх

Зорилт:

  • Бусдын амьдралд тохиолдсон зовлон бэрхшээл, асуудалд энэрэнгүй хандах,  сэтгэл тавих, туслах 
  • Хүний хөдөлмөр...
[Дэлгэрэнгүй...]
бичсэн: Их Үйлс төрөл: Сайн үйлсийн аян | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2475 удаа
Эхлэл | << өмнөх | Нийт: 3-с 3-р хуудас. | дараах >>

Ангилал

  • "Ном" хөтөлбөр
  • Сургамжит өгүүллэгүүд
  • Титэм үг
  • Зүйр цэцэн үг
  • Багш нарт зөвлөмж
  • Эцэг эхчүүдэд зөвлөмж
  • Сайн үйлсийн аян
  • "Зорилготой Монгол хүүхэд" аян
  • Сурагчдын бүтээл
  • Сурагчдад зөвлөмж
  • Уран зохиол

Шинэ бичлэгүүд

  • Гомдлыг уураар тайтгаруулдаггүй, галыг тосоор унтраадаггүй
  • Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур
  • Б.Лхагвасүрэн. Ижийтэйгээ байхад
  • Сайн үйлсийн аян
  • Сайн үйлсийн дэвтэр
  • Шри шри амьдрах ухаан, бясалгалын төвийн захирал Ц.Саранцэцэг багшийн ярилцлага
  • Царай муут/Сургамжит өгүүллэг
  • О.Дашбалбар. Тэнгэр шиг бай!
  • Тэнгэр шиг бай!
  • Ээжийн авдар/өгүүллэг
  • Ааваа намайг битгий зодооч/Эссэ
  • Өр төлөөсгүй өглөг гэж үгүй
  • Ээжийгээ баярлуулж яваарай/Сургамжит өгүүллэг
  • Таксины жолооч/Сургамжит өгүүллэг
  • Сурагчийн "Зорилгын дэвтэр"
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © НОМЫН ЕРТӨНЦ